Сургуулийн товч танилцуулга

ХУД-ийн 118-р бүрэн дунд сургууль

2011 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн  Нийслэлийн  Засаг даргын 489 дүгээр захирамжаар байгуулагдсан. Япон улсын “Жайка” олон улсын хамтын ажиллагааны байгууллагын “Бага дунд боловсролын барилга, байгууламжийг сайжруулах” төслийн хүрээнд 640 хүүхдийн суудалтай хичээлийн байр  ашиглалтанд 2011.09.01-нд орсноор 118 дугаар сургууль сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа эхэлсэн.
  Өнөөдөр тус сургууль нь орчин үеийн сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжөөр хангагдсан физик, хими, биологи, робот, мэдээлэл технологи, онцгой байдал, монгол хэл-монгол бичгийн кабинет, солонгос хэлний смарт анги зэргийг байгуулж сургалтын таатай орчин нөхцлийг бүрдүүлж чадсанаараа олон улсын жишигт нийцсэн сургууль болж чадсан. 2016-2017 оны хичээлийн жилд 52 багш, 25 ажилтан ажиллагсад 1114 суралцагчтайгаар сургалт хүмүүжлийн ажлыг явуулж байна. 

 

Сургуулийн эрхэм зорилго, зорилтуудМэндчилгээСургуулийн товч танилцуулга
Хэрэглэгчийн хандалт
Яг одоо сайтад 5
Өнөөдөр зочилсон 2050
Энэ 7 хоногт 120
Энэ сард 748
Нийт зочилсон 73299

 Утас

Гар утас : 976-98336006, 99792507
Email :

 Хаяг

Наадамчдын гудамж, ХУД 8-р хороо, Улаанбаатар хот, Монгол улс
Хан-уул дүүргийн 118-р сургууль | e-School.mn 2016 он.       Хөгжүүлсэн: Cloudnetwork LLC