Мэдээ мэдээлэл

МУБСШУСЯ-наас зохион байгуулсан "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаарх чиний ойлголт" сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд амжилттай оролцож 1-р байр эзэлсэн 9б ангийн сурагч Б.Энхтуяад баяр хүргэe.

МУБСШУСЯ-наас нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд зохион байгуулсан "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаарх чиний ойлголт" сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд амжилттай оролцож 1-р байр эзэлсэн 9б ангийн сурагч Б.Энхтуяа мөн бэлтгэн оролцуулсан багш Ц.Уянга нарт баяр хүргэж сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

2018.11.28 Дэлгэрэнгүй

Солонгос хэлний улсын 12 дугаар олимпиадад амжилттай оролцож "Солонгос хэлний ярианы төрөлд 3-р байр эзэлсэн 8а ангийн сурагч М.Намуун мөн бэлтгэн оролцуулсан багш М.Мөнхжаргал нарт баяр хүргэж сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Солонгос хэлний улсын 12 дугаар олимпиадад амжилттай оролцож "Солонгос хэлний ярианы төрөлд 3-р байр эзэлсэн 8а ангийн сурагч М.Намуун мөн бэлтгэн оролцуулсан багш М.Мөнхжаргал нарт баяр хүргэж сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

2018.11.28 Дэлгэрэнгүй

ХУД-ийн түүх нийгмийн ухааны багш нарын ур чадварын уралдаанд 2-р байр эзэлсэн Б.Даваадорж багшдаа баяр хүргэe.

ХУДийн ТНУ ур чадварын уралдаан сайхан болж өндөрлөлөө. Шүүгчээр МУБИСийн Нийгэм хүмүүнлэгийн сургуулийн нийгмийн ухааны дидактикийн багш докторантБ.Батзаяа МУБИСийн багшийн сургуулийн ХНУ тэнхимийн НУ багш докторант Н.Үүрийнтуяа . ҮБТДСийн ТУ доктор Д.Баасанхүү нар ирж 2өдөр цаг заваа зарцуулан үнэтэй зөвлөгөө өгч ажиллалаа. Тэргүүн байранд БУЦСийн түүхийн ухааны багш О.Пүрэвсүрэн. Дэд байр 118 сургуулийн ТНУ багш Б.Даваадорж гутгаар байр 115 сургуулийн ТНУ багш С. Эрдэнэсүх тусгай байр 34 сургуулийн ТНУ багш Д.Мөнхтунгалаг нар тус тус шалгарлаа. Бүх багш нартаа ажилд нь амжилт амьдралд нь аз жаргалыг хүсье

2018.10.24 Дэлгэрэнгүй

СУРАГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ-SCHOOL POLICE-2018” сэдэвт асуулт, хариултын ДЭВЖЭЭ тэмцээнд “Шонхор” баг 3-р байр эзэлсэнд баяр хүргэe.

Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд гэмт хэрэг, зөрчил, эрсдэлт хүчин зүйлс, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор “СУРАГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ-SCHOOL POLICE-2018” сэдэвт асуулт, хариултын ДЭВЖЭЭ тэмцээнд 118 дугаар сургуулийн “Шонхор” баг 3-р байр эзэлсэнд баяр хүргэe.

2018.10.23 Дэлгэрэнгүй

2018 оны ЭЕШ-д 12б ангийн сурагч У.Досмаа монгол хэл, бичгийн хичээлээр 800 оноо авсанд баяр хүргэе. Сурагчдынхаа цаашдын сурлага, хөдөлмөрт өндөрт амжилт хүсэн ерөөе.

2018 оны ЭЕШ-д 12б ангийн сурагч У.Досмаа монгол хэл, бичгийн хичээлээр 800 оноо авсанд баяр хүргэе. Сурагчдынхаа цаашдын сурлага, хөдөлмөрт өндөрт амжилт хүсэн ерөөе.

2018.07.04 Дэлгэрэнгүй

Сургуультай танилцах нээлттэй өдөрлөг

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад шинээр элсэн суралцагчид, тэдний эцэг эх асран хамгаалагчид, цэцэрлэгийн багш нарт зориулсан "СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАХ ӨДӨРЛӨГ"-т НБГ-ын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Жаргалантуул, ХУД-ийн 223, 250, 209, 49-р цэцэрлэгүүд хүрэлцэн ирж сургуулийн үйл ажиллагаа, орчинтой танилцлаа.

2018.05.26 Дэлгэрэнгүй

Миний ирээдүй-Миний гарт аяны хүрээнд 11-12-р ангийн сурагчдад "Санхүүгийн боловсрол олгох" нь сургалтыг МУБИС-н багш нартай хамтран явууллаа.

Миний ирээдүй-Миний гарт аяны хүрээнд 11-12-р ангийн сурагчдад "Санхүүгийн боловсрол олгох" нь сургалтыг МУБИС-н багш нартай хамтран явууллаа.

2018.05.08 Дэлгэрэнгүй

350 сая төгрөгний төсөвт өртөгтэй сургуулийн гадна талбайн тохижилт биеийн тамир чийрэгжүүлэлтийн талбайн ажил 2018 оны улсын төсөвт суугдаж хийгдэх гэж байна. Мөн сургуулийг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажил хийгдэнэ.

350 сая төгрөгний төсөвт өртөгтэй сургуулийн гадна талбайн тохижилт биеийн тамир чийрэгжүүлэлтийн талбайн ажил 2018 оны улсын төсөвт суугдаж хийгдэх гэж байна. Мөн сургуулийг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажил хийгдэнэ.

2018.04.27 Дэлгэрэнгүй

Баяр хүргэе.

Өдөнбөмбөгийн 2018 оны Хотын аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй баг тамирчид тэргүүн байр, эмэгтэй баг тамирчид гутгаар байр эзэллээ.Та бүхэндээ сурлага спортын өндөр амжилт хүсье.

2018.04.18 Дэлгэрэнгүй

АНУ-ын лектор багш Маломуж Константин Николаевич, Аристотель Академийн ерөнхийлөгч Оргил нар 11-р ангийн сурагчдад сургалт явууллаа.

АНУ-ын лектор багш Маломуж Константин Николаевич, Аристотель Академийн ерөнхийлөгч Оргил нар "Авьяасыг нээн хөгжүүлэх", "Хорт зуршлаас ангижрах нь" сэдвээр 11-р ангийн сурагчдад сургалт явууллаа.

2018.04.11 Дэлгэрэнгүй

Сэтгэх чадварын улсын ХVI олимпиадад алтан медаль хүртсэн Н.Төгстөгөлдөртөө баяр хүргэе.

Сэтгэх чадварын улсын ХVI олимпиадын VI-VII ангийн төрөлд Н.Хандсүрэн багшийн бэлтгэсэн 6Б ангийн сурагч Н.Төгстөгөлдөр алтан медаль хүртсэн баяр хүргэе. Бүтээлийн үзэсгэлэнгээ амжилттай гаргасан Багш ангийн багш Д.Эрдэнэцэцэгт дахин баяр хүргэе. Нийт амжилттай оролцсон сурагчдадаа талархал илэрхийлье.

2018.04.02 Дэлгэрэнгүй

Баг тамирчиддаа баяр хүргэе.

ХУД-н ахмад багш нарын гар бөмбөгийн тэмцээнд амжилттай оролцож алтан медаль хүртсэн баг тамирчиддаа баяр хүргэе.

2018.03.31 Дэлгэрэнгүй

ОХУ-ын Буриадын Закаменскийн районы Цахир тосгоны сургуультай цаашид хамтран ажиллахаар боллоо.

ОХУ-ын Буриадын Закаменскийн районы 1-р сургууль, тусгай 8-р сургууль, цахир тосгоны сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, нөхөрсөг тэмцээн зохион байгууллаа.Цахир тосгоны сургуультай цаашид хамтран ажиллахаар боллоо.

2018.03.28 Дэлгэрэнгүй

ХУД-ийн Боловсролын хэлтсийн 10 жилийн ойд зориулсан "Сургамжит эхийг хэн сайн унших вэ? уралдаанд бага ангийн багш Б.Болортуяа ДЭД байр эзэллээ. Багшдаа баяр хүргэе.

ХУД-ийн Боловсролын хэлтсийн 10 жилийн ойд зориулсан "Сургамжит эхийг хэн сайн унших вэ? уралдаан БУЦС дээр зохиогдож төрийн болон төрийн бус өмчийн 22 сургуулийн 24 багш оролцлоо. Багш Б.Болортуяа амжилттай оролцож дэд байр эзэллээ. Болортуяа багшдаа баяр хүргэж ажлын амжилт хүсье

2018.03.21 Дэлгэрэнгүй

ХУД-ийн Боловсролын хэлтсийн 10 жилийн ойд зориулан EБС-ийн багш нарын дунд зохион байгуулагдсан гар бөмбөгийн тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчиддаа баяр хүргэе.

ХУД-ийн Боловсролын хэлтсийн 10 жилийн ойд зориулан, ХУД-ийн залуу багш нарын холбоо, 15-р сургууль хамтран EБС-ийн багш нарын дунд зохион байгуулагдсан гар бөмбөгийн тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчиддаа баяр хүргэе.

2018.03.20 Дэлгэрэнгүй

ХУД-ийн Боловсролын хэлтсийн 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан үйлчилгээний ажилтны зөвлөгөөн, үйлчилгээний ажилтнууд ирж ажлын туршлагаа солилцон,7 хоногийг үр бүтээлтэй өнгөрүүллээ.

ХУД-ийн Боловсролын хэлтсийн 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан үйлчилгээний ажилтны зөвлөгөөн,үйлчилгээний ажилчдыг солилцон ажиллах ажлын хүрээнд 118-р сургуульд 34-р сургууль, 114-р сургуулийн үйлчилгээний ажилтнууд ирж ажлын туршлагаа солилцон,7 хоногийг үр бүтээлтэй өнгөрүүллээ.Та бүхэндээ баярлалаа.

2018.03.19 Дэлгэрэнгүй

Сургуулийн "Гар бөмбөгийн аварга" шалгаруулах тэмцээн амжилттай болж өнгөрлөө. та бүхэндээ сурлага, урлагийн өндөр амжилт хүсье.

Сургуулийн "Гар бөмбөгийн аварга" шалгаруулах тэмцээн амжилттай болж өнгөрлөө. та бүхэндээ сурлага, урлагийн өндөр амжилт хүсье.

2018.03.16 Дэлгэрэнгүй

“ААВААРАА БАХАРХАНА” АНХДУГААР УУЛЗАЛТ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Хан-Уул дүүргийн Боловсролын Хэлтэс үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд “Монгол хүн” хүмүүжлийн аяны үйл ажиллагааг идэвхжүүлж, хүүхдийн эрх хамгаалал, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд аавуудын үүрэг хариуцлага, оролцоог нэмэгдүүлэх сургуулийн сургалт хүмүүжлийн ажилд аавуудыг татан оролцуулах, хүүхдүүдэд ааваараа бахархах сэтгэлийг бадраах зорилгоор “ААВААРАА БАХАРХАНА” уулзалт өдөрлөгийг 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Дүүргийн Соёлын ордонд зохион байгуулж, 200 гаруй төлөөлөгч оролцлоо. Энэхүү уулзалт өдөрлөгийг сургуулийн нийгмийн ажилтнуудын санаачилгаар ХУД-ийн ЗДТГ-ын Нийгмийн Бодлогын хэлтэс, Боловсролын хэлтэс, ГБХЗХХ, ДЗМ ХУОНХ, 118-р сургууль, Хан-Уул Дуу Бүжгийн Чуулгын хамтын үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж байна. Уулзалт өдөрлөгт НИТХ-ын төлөөлөгч, нийгмийн бодлогын хорооны дарга Д.Мөнхжаргал, ХУД-ийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, Боловсролын Хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо, ХУД-ийн Тохижилт үйлчилгээний төвийн захирал Ц.Эрдэнэбаатар, ХУД-ийн Худалдан авах ажиллагааны албаны дарга Т.Улсболд, ЕБС-ийн захирлууд, Нийгмийн ажилтнууд, Дэлхийн Зөн Монгол Хан Уул Орон Нутгийн Хөтөлбөрийн ажилтан Ю.Одгэрэл, ЕБС-ийн сурагчдын аавуудын төлөөлөл оролцсон. НИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн Бодлогын Хороон дарга Д.Мөнхжаргал “Монгол хүн” хүмүүжлийн аяны хүрээнд зохион байгуулагдаж буй ажлын талаар дэлгэрэнгүй танилцуулж, боловсролын чанарын шинэчлэлд аавуудын үүрэг оролцоо, хамтын ажиллагаа чухал болохыг тодорхойлон илтгэл тавьсан. Мөн Гэр бүл судлаач Т.Намжил “Хүүхдийн хүмүүжилд аавуудын үүрэг” сэдвээр, “Монголчуудын уламжлалт хүүхэд хүмүүжлийн арга ухаан” сэдвээр 18-р сургуулийн нийгмийн ажилтан Д.Дашмягмар, “Хүүхдийн хөгжил, оролцоонд аавуудын дэмжлэг” сэдвээр ХУД-ийн Хүүхдийн Холбооны тэргүүн, 118-р сургуулийн 12а ангийн сурагч Б.Бадамзул, “Сайн аав” сэдвээр 75-р сургуулийн төлөөлөгч Д.Нямдорж нар тус илтгэл хэлэлцүүллээ. “Аавдаа бичих захидал” уралдаанд шалгарсан шилдэг 3 захидлыг уншиж танилцуулан Өдөрлөгт оролцогчдын санал сэтгэгдлийг сонсон нэгдсэн Уриалга гаргаж, цаашдын ажилдаа тусган хамтран хэрэгжүүлэхээр шийдвэрлэв. Монгол улсынхаа айсуй цагийн эзэд болсон, үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө хайр халамж, халуун сэтгэлээ зориулж, бусдыгаа манлайлан үлгэрлэж яваа өрх гэрийн ноён нуруу, өнөд мандах эх орныхоо өмөг түшиг болсон бахархалт аавуудыг алдаршуулж, шагнаж урамшууллаа.

2018.03.16 Дэлгэрэнгүй

Төрийн дээд шагнал "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гоор шагнагдсан захирал Ц.Мөнхтөр, "Алтан гадас" одон хүртсэн бага ангийн сургалтын менежер Д.Цэндсүрэн нартаа баяр хүргэж, аз жаргал амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Түмнийг гэгээрүүлэх боловсролын салбарт Түүчээ болсныг тань төр баталж Эрхэм дээд алдрын одонгоор Энгүй үйлсийг тань мялааж тунхаглалаа -x- -x- -x- -x- Тэнгэрт гялалздаг алтан гадас од Тэрлэг дээлийн тань энгэрт заларч Төрсөн биеэ умартан хөдөлмөрлөснийг тань Төр засаг үнэлж мөнхөлжээ. Төрийн дээд шагнал "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гоор шагнагдсан захирал Ц.Мөнхтөр, "Алтан гадас" одон хүртсэн бага ангийн сургалтын менежер Д.Цэндсүрэн нартаа баяр хүргэж, аз жаргал амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

2018.02.15 Дэлгэрэнгүй

ХУД-ийн Нийгмийн Ухааны олимпиадад Б.Бурмаа багшийн бэлтгэсэн 12А ангийн сурагч Б.Бадамзул Тэргүүн байр эзэллээ.

ХУД-ийн Нийгмийн Ухааны олимпиадад Б.Бурмаа багшийн бэлтгэсэн 12А ангийн сурагч Б.Бадамзул Тэргүүн байр, Түүхийн олимпиадад Б.Даваадорж багшийн бэлтгэсэн 12Б ангийн сурагч А.Ганчимэг тусгай байр эзэлж, Нийслэлийн олимпиадад оролцох эрхээ авлаа.Багш, сурагчдадаа цаашдын сурлага хөдөлмөрт амжилт хүсье.

2018.02.14 Дэлгэрэнгүй

Тийн унжлагат хэмээх Шороон нохой жилийн сар шинийн өмнөхөн буюу 2018.1.13-ний өдөр "Үндэсний өв соёлоо дээдлэе" өдөрлөгөө өргөн хэмжээнд тэмдэглэлээ.

Тийн унжлагат хэмээх Шороон нохой жилийн сар шинийн өмнөхөн буюу 2018.2.13-ний өдөр ХУД-ийн 118-р сургууль уламжлалт, "Үндэсний өв соёлоо дээдлэе" өдөрлөгөө өргөн хэмжээнд тэмдэглэлээ. Уг арга хэмжээний хүрээнд ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ 4 насны ангиллаар өсвөрийн хүчит 128 бөхчүүдийн барилдаан зохиож хөөр хөгжөөнтэй өнгөрлөө. Энэхүү үйл ажиллагаанд НИТХ-ын төлөөлөгч Ё.Цацралтуяа, ХУД-ийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Буяндалай, Р.Дамдин нар хүрэлцэн ирж ахмадуудад хүндэтгэл үзүүллээ. Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье.

2018.02.13 Дэлгэрэнгүй

ХУД-ийн Орос хэлний бүсийн олимпиадад багийн дүнгээрээ Тэргүүн байр эзэллээ.

ХУД-ийн Нисэх , Яармагийн бүсийн 7-9-р ангийн сурагчдын дунд зохион байгуулсан орос хэлний олимпиадад: 1-р байр 8а ангийн сурагч О.Энхмаа, 3-р байр 8Б ангийн сурагч Б.Энхтуяа , тусгай байр 8Б ангийн сурагч Б.Энхжин, тусгай байр 7А ангийн сурагч Э.Энхтөр, багийн дүнгээр Тэргүүн байр эзэллээ. Амжилттай оролцсон сурагчид болон багшдаа баяр хүргэж сурлага хөдөлмөрт нь улам их амжилтыг хүсье.

2018.02.12 Дэлгэрэнгүй

"Уясах" ӨЭМТөв нь "Амны хөндийн эрүүл мэнд" сэдэвт сургалтыг эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтээр 118-р сургуулийн 5-р ангийн сурагчдад зохион байгууллаа.

2018.02.07 "Уясах" ӨЭМТөв нь "Амны хөндийн эрүүл мэнд", "Гарын ариун цэвэр " сэдэвт сургалтыг эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтээр 118-р сургуулийн 5-р ангийн сурагчдад зохион байгууллаа. Сургалтанд идэвхтэй оролцсон сурагчид болон 118-р сургуулийн эмч А.Дэлгэрмаад талархал илэрхийлье.

2018.02.09 Дэлгэрэнгүй

БСШУСЯ-ны харъяа Боловсролын үнэлгээний төвөөс 12 дугаар ангийн сурагчдад сургалт, мэдээлэл хийлээ.

БСШУСЯ-ны харъяа Боловсролын үнэлгээний төвөөс 12 дугаар ангийн сурагчдад 2018 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын талаар сургалт мэдээлэл хийлээ.

2018.02.09 Дэлгэрэнгүй

БУЗАН-н хамт олон ЧД-ийн "НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ АТАТУРКИЙН НЭРЭМЖИТ V" сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа.

БУЗАН-н хамт олон ЧД-ийн "НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ АТАТУРКИЙН НЭРЭМЖИТ V" сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа.

2018.01.23 Дэлгэрэнгүй

НУЗАН-ийн хамт олон СХД-ийн 62-р сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа.

НУЗАН-ийн хамт олон СХД-ийн 62-р сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа.

2018.01.23 Дэлгэрэнгүй

Бага ангийн багш Б.Цэдэндорж багш сурагчдын спортын хөгжилд хувь нэмэр оруулах үүднээс 557000 төгрөгийн гар бөмбөг болон сагсан бөмбөгийг сургуульдаа хандивлалаа. Багш таны цаашдын ажил үйлсд өндөр амжилтыг хүсэе.

Бага ангийн багш Б.Цэдэндорж багш сурагчдын спортын хөгжилд хувь нэмэр оруулах үүднээс 557000 төгрөгийн гар бөмбөг болон сагсан бөмбөгийг сургуульдаа хандивлалаа. Багш таны цаашдын ажил үйлсд өндөр амжилтыг хүсэе.

2018.01.12 Дэлгэрэнгүй

Монгол хэлний багш ажилд шалгаруулж авна.

ХУД-ийн 118-р бүрэн дунд сургуульд Монгол хэлний багш ажилд шалгаруулж авна. Утас: 99792507, 98622507, 99806650

2018.01.09 Дэлгэрэнгүй

“ХҮНИЙ ЭРХИЙГ НЭГЖ ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРТ НЭГТГЭХ НЬ” НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛИЙН УРАЛДААН

Олон улсын хүний эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан НҮБ-ын хүний эрхийн боловсролын дэлхийн хөтөлбөрийн “Бага, дунд боловсролын тогтолцоонд хүний эрхийн боловсролыг нэгтгэх” зорилтын хүрээнд “ХҮНИЙ ЭРХИЙГ НЭГЖ ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРТ НЭГТГЭХ НЬ” нээлттэй хичээлийн уралдааныг Монголын Эмнести интернэшнл байгууллагын санаачлага Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаагийн дэмжлэгтэйгээр НБГ, ХУД-ийн Боловсролын хэлтэс, Нийслэлийн ХУД-ийн 118-р сургууль хамтран амжилттай зохион байгуулж дууслаа. Тус уралдаанд ХУД-ийн Ерөнхий боловсролын сургуулиуд, “Хүний эрхэд ээлтэй” сүлжээ сургуулиудаас 14 сургуулийн 13 мэргэжлийн 26 багш нар оролцож заах арга, ур чадвараараа өрсөлдөж дүнгээ гаргалаа.

2017.12.13 Дэлгэрэнгүй

Сурагчийн аюулгүй байдал АСК тэмцээнд 6-р ангийн сурагчид маань оролцон 2-р байр эзэлж дараагийн шатанд шалгарлаа.

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулагдсан "Сурагчийн аюулгүй байдал" АСК тэмцээнд 6-р ангийн сурагчид маань оролцон 2-р байр эзэлж дараагийн шатанд шалгарлаа. Цаашдын тэмцээн уралдаанд нь улам их амжилтыг хүсэе.

2017.11.21 Дэлгэрэнгүй

2017.11.14-ний өдөр хичээл сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдана.

Үйлдвэрчний Эвлэл Засгийн газартай хэлэлцээрт орж ажил хаялтыг түр зогсоох шийдвэр гарсан тул 2017.11.14-ний өдөр хичээл сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдана. ХУД-ийн 118-р сургуулийн захиргаа

2017.11.13 Дэлгэрэнгүй

ХУД-ийн Засаг даргын нэрэмжит "Дуулиан 2020" хөл бөмбөгийн тэмцээнд 118-р сургуулийн сурагчид оролцож хөвгүүдийн баг Алт,охидын баг Мөнгөн медаль авлаа.

ХУД-ийн Засаг даргын нэрэмжит "Дуулиан 2020" хөл бөмбөгийн тэмцээний 13 насанд 118-р сургуулийн сурагчид оролцож хөвгүүдийн баг "Алтан медаль" охидын баг "Мөнгөн медаль" авлаа. Сурагчдадаа цаашдын тэмцээн уралдаандаа улам их амжилт гаргахыг хүсэж баяр хүргье.

2017.10.11 Дэлгэрэнгүй

Бийрийн бичгийн үзэсгэлэн

Мөнх тэнгэрийн босоо монгол бичгээрээ Бат-Уянга багштай дунд, ахлах ангийн "Бийрийн бичлэгийн дугуйлан"- ийн сурагчид "Дэлхийд ганцхан миний бүтээл"-ийн үзэсгэлэнгээ гаргалаа.Үзэсгэлэнгийн бүтээлүүдээс шилдгээр шалгарсан 12Б ангийн сурагчид У.Досмаа, Б.Билгүүн, М.Чулуунбаатар, 11А О.Санчирзул, 8Б Б.Энхтуяа нартаа болон нийт дугуйлангийн сурагчдадаа цаашдын сурлага, хөдөлмөрт өндөр амжилт хүсье.

2017.10.11 Дэлгэрэнгүй

Багш ажилд шалгаруулж авна.

ХУД-н 118-р сургууль нь 2017-2018 оны хичээлийн жилд бага анги, англи хэл, солонгос хэл, зураг технологи/эрэгтэй/, математик, хөгжмийн багш шалгаруулж ажилд авна. Жич: 8-р сарын 22 хүртэл бүртгэж 23ны 10 цагт сонгон шалгаруулалт хийж ярилцлага авна. Холбоо барих: 99792507, 98622507, 99806650, 99253218

2017.08.16 Дэлгэрэнгүй

БНСУ-ын сайн дурын оюутнууд 4 хоногийн сургалтаа амжилттай явуулж дууслаа.

БНСУ-ын сайн дурын оюутнууд 4 хоногийн сургалтаа амжилттай явуулж дууслаа.

2017.08.16 Дэлгэрэнгүй

"MON ROBOT 2017" лего роботын үндэсний АВАРГА шалгаруулах тэмцээн

"MON ROBOT 2017" лего роботын үндэсний АВАРГА шалгаруулах тэмцээнд манай баг тамирчид ТЭРГҮҮН байр эзэллээ.

2017.08.16 Дэлгэрэнгүй
Хэрэглэгчийн хандалт
Яг одоо сайтад 5
Өнөөдөр зочилсон 2551
Энэ 7 хоногт 226
Энэ сард 1024
Нийт зочилсон 70863

 Утас

Гар утас : 976-98336006, 99792507
Email :

 Хаяг

Наадамчдын гудамж, ХУД 8-р хороо, Улаанбаатар хот, Монгол улс
Хан-уул дүүргийн 118-р сургууль | e-School.mn 2016 он.       Хөгжүүлсэн: Cloudnetwork LLC